BELMONEY ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Эрх зүйн зохицуулалтын тодорхойлолт
Belmoney S.A. нь Бельги Улсын Иксэллэс хотын Луис өргөн чөлөө 54, 1050 хаягтай, Брюсселийн Худалдаа болон Компанийн Бүртгэлийн Танхимд (RPM Brussels) улсын бүртгэлийн 0540.745.997 дугаарт бүртгэгдсэн хуулийн этгээд бөгөөд Европын Холбооны Төлбөрийн Үйлчилгээний тухай 2015/2366 тоот Удирдамж (PSD2)-ын хүрээнд Бельгийн Үндэсний Банк (NBB)-ийн хяналт дор үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны зөвшөөрөлтэй төлбөрийн байгууллага юм.
Belmoney S.A. нь мөн дараах хууль тогтоомжуудын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай Бельгийн болон Европын Холбооны хууль тогтоомжууд (AMLD);
Ерөнхий мэдээлэл хамгаалалтын журам (GDPR – Regulation (EU) 2016/679); мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбогдох хууль тогтоомжууд.
Тайлбар ба тодорхойлолт
Энэхүү гэрээнд дараах нэр томьёо нь дараах утгаар ойлгогдоно.
“Гэрээ” — эдгээр Үйлчилгээний нөхцөл ба журам, түүнчлэн Нууцлалын бодлого болон Күүкийн бодлого-ыг хамтад нь илэрхийлнэ.
“Belmoney”, “бид”, “бидний”, эсхүл “манай” — Belmoney S.A. компанийг илэрхийлнэ.
“Хэрэглэгч”, “та”, эсхүл “таны” — Belmoney-ийн үйлчилгээг ашиглаж буй хувь хүнийг илэрхийлнэ.
“Үйлчилгээ”— мөнгөн шилжүүлэг, гадаад валютын арилжаа, Remittance as a Service (RaaS) буюу “шилжүүлгийн үйлчилгээ хэлбэрээр,” корреспондент үйл ажиллагаа (HUB), мөн “Happ” аппликейшнээр дамжуулан хийгдэх онлайн шилжүүлгийг хамруулна.
“Гүйлгээ” — хэрэглэгчийн нэрийн өмнөөс Belmoney-оос гүйцэтгэж буй төлбөрийн захиалгыг илэрхийлнэ.
“Илгээгч” — Belmoney-д мөнгө илгээх заавар өгч буй этгээдийг илэрхийлнэ.
“Хүлээн авагч” — мөнгөн хөрөнгийг хүлээн авахаар томилогдсон этгээдийг илэрхийлнэ.
“Санхүүжилтийн хэрэгсэл” — тухайн гүйлгээний төлбөрийг хийхэд ашиглагдаж буй дебит карт, кредит карт эсвэл банкны шилжүүлгийг илэрхийлнэ.
“Ажлын өдөр” — Бельги Улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд ажиллаж буй өдрийг илэрхийлнэ; үүнд амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хамаарахгүй.
“Өндөр эрсдэлтэй улс” — Европын Холбоо (EU), Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн ажлын хэсэг (FATF), эсвэл Бельгийн эрх бүхий байгууллагаас өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон улсын нутаг дэвсгэрийг илэрхийлнэ.
“Хязгаарлагдсан үйл ажиллагаа” — энэхүү Гэрээний 7.3 дугаар хэсэгт хориглосон үйл ажиллагааг илэрхийлнэ.
1. ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
1.1 Холбогдох талууд
Эдгээр Үйлчилгээний нөхцөл ба журам (“Гэрээ”) нь Belmoney S.A.
(“Belmoney”, “бид”, “бидний”, эсхүл “манай”) байгууллагаас үзүүлж буй
онлайн төлбөрийн үйлчилгээ-г таны ашиглалтад хамааруулан
зохицуулна.
Belmoney S.A. нь Бельгийн Үндэсний Банк (NBB)-ийн хяналтан дор үйл
ажиллагаа эрхэлдэг, Бельги Улс, Иксэллэс хот, Луис өргөн чөлөө 54,
1050 албан ёсны хаягтай, улсын бүртгэлийн дугаар 0540.745.997 бүхий
эрх бүхий зөвшөөрөлтэй төлбөрийн байгууллага юм.
Та профайл үүсгэх эсвэл үйлчилгээг ашиглах үед энэхүү Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1.2 Холбогдох баримт бичгүүд
Энэхүү Гэрээ нь манай Нууцлалын бодлого болон Күүкийн бодлоготой (хамтад нь “Бодлогууд”) хамт хэрэгжинэ.
Бодлогууд нь бидний хувийн мэдээлэл боловсруулах болон күүки болон түүнтэй төстэй технологи ашиглах журмыг тодорхой тогтоосон байна.
1.3 Энэхүү Гэрээ болон Бодлогуудтай танилцах боломж
Энэхүү Гэрээ болон Бодлогуудын хүчин төгөлдөр хувилбарууд манай вэбсайт болон аппликейшнд нийтлэгдэнэ.
Та эдгээрийг татаж авч, хувийн хуулбарыг хадгалж байхыг зөвлөж байна.
Бид эдгээр баримт бичгийг 18 дугаар хэсэгт заасны дагуу шинэчлэх эрхтэй.
1.4 Нөхцөлийг зөвшөөрөх
Та дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэхүү Гэрээг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Үүнд:
· бүртгэлийн явцад “зөвшөөрөх” сонголтыг идэвхжүүлсэн үед;
· гүйлгээ эхлүүлэхийн өмнө энэхүү Гэрээний нөхцөлийг баталгаажуулсан үед;
эсхүл үйлчилгээг ашиглан үргэлжлүүлсэн тохиолдолд.
1.5 Заавал хянаж танилцах шаардлагатай гол мэдээлэл
Дараах зүйлүүдэд онцгойлон анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
· 4 дүгээр хэсэг (Мөнгө илгээх) – шилжүүлгийг хэрхэн санхүүжүүлж, илгээх журмын талаар;
· 5 дугаар хэсэг (Төлбөр ба валютын ханш) – үйлчилгээний хураамж, валютын ханш болон гуравдагч этгээдэд хамаарах төлбөрийн талаар;
· 7 дугаар хэсэг (Хязгаарлалт) – хориглосон болон хязгаарлагдсан үйл ажиллагаа, түүнчлэн манай эрхийн талаар;
· 9 дүгээр хэсэг (Алдаа ба буцаан олголт) – алдаа болон асуудлыг хэрхэн мэдээлэх, мөн буцаан олголт хэзээ хийгдэх талаар;
· 14 дүгээр хэсэг (Хариуцлага) – хариуцлагын хязгаар болон хасалттай холбоотой нөхцөлүүдийн талаар;
· 18 дугаар хэсэг (Өөрчлөлт) – үйлчилгээ болон нөхцөлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн өөрчлөх талаар.
2. МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
2.1 Мөнгөн шилжүүлэг
Манай үйлчилгээ нь Европын Эдийн Засгийн Бүс (EEA)-ийн оршин суугчид болон манай вэбсайт дээр жагсаасан бусад дэмжигдсэн байршлын хэрэглэгчдэд, заагдсан чиглэлүүдийн хүрээнд, дэмжигдсэн хүлээн авах аргуудаар (жишээлбэл: дансны орлого, цахим түрийвч, бэлэн мөнгөөр олгох) хүлээн авагчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх боломжийг олгодог.
“Гүйлгээний дүн” (Transaction Amount) нь таны санхүүжүүлж буй нийт дүнг илэрхийлнэ. Харин “Олгох дүн” (Payout Amount) нь хүлээн авагчид олгогдох бодит дүн бөгөөд түүнээс холбогдох үйлчилгээний хураамж болон валютын ханшийн зөрүүг хассан байна.
2.2 Ашиглах зорилго
Энэхүү үйлчилгээ нь хувийн болон хэрэглэгчийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд жишээлбэл хувь хүн хоорондын мөнгөн шилжүүлэг болон гэр бүлийн санхүүгийн дэмжлэгийн зорилгоор ашиглагдана.
Бизнесийн төлбөр, худалдааны зориулалттай гүйлгээ хийх, эсхүл танд танил бус эсвэл итгэж үл болох этгээдэд мөнгө илгээхийг Belmoney-ийн урьдчилсан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хатуу хориглоно.
2.3 Гуравдагч этгээдийн гэрээ
Манай үйлчилгээ нь банкууд, төлбөрийн үйлчилгээний операторууд, төлбөрийн зуучлагч байгууллагууд, мөнгө олголтын агентууд болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчид зэрэг гуравдагч этгээдийн үйлчилгээ үзүүлэгчдийн систем, дэд бүтэц, болон сүлжээг ашиглан хэрэгжиж болно.
Та эдгээр гуравдагч этгээдийн үйлчилгээг ашиглах үед тухайн үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон нэмэлт нөхцөл, журам болон шаардлагад захирагдах шаардлагатай байж болно.
3. ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХЛҮҮЛЭХ БА АШИГЛАХ
3.1 Профайл үүсгэх
Та үйлчилгээг ашиглахын тулд профайл үүсгэх шаардлагатай.
Профайл нь банкны данс эсвэл төлбөрийн данс биш бөгөөд аливаа хөрөнгө хадгалах үүрэггүй.
3.2 Бүртгэл
Та үнэн зөв бөгөөд бүрэн мэдээлэл гаргаж өгөх бөгөөд шаардлагын дагуу KYC (“Харилцагчийг таньж мэдэх журам”)-ыг бүрэн хэрэгжүүлэх ёстой (8 дугаар хэсгийг үзнэ үү).
Мөн та аюулгүй байдлын нэвтрэх мэдээлэл үүсгэх, эсвэл манай аппликейшнийг суулгах шаардлагатай байж болно.
3.3 Хувийн ашиглалт
Та үйлчилгээг өөрийн нэрийн өмнөөс ашиглах ёстой бөгөөд гуравдагч этгээдийн өмнөөс үйлдэхийг хориглоно.
3.4 Мэдээллээ шинэчилж байх
Та өөрийн мэдээллийг (оршин суух хаяг г.м. ) үнэн зөв, шинэчлэгдсэн байдлаар хадгалж, өөрчлөлт гарсан тохиолдолд нэн даруй бидэнд мэдэгдэх үүрэгтэй.
Оршин суух хаягийн өөрчлөлт нь үйлчилгээг ашиглах таны эрх болон түүнд хамаарах нөхцөл, шаардлагад нөлөөлж болзошгүй.
3.5. Хамрах чадвар ба шаардлага
Үйлчилгээг ашиглахын тулд та дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
(a) энэхүү Гэрээг хүлээн зөвшөөрсөн байх;
(b) 18 насанд хүрсэн байх;
(c) манай вэбсайт дээр жагсаасан дэмжигдсэн улсад оршин суугч байх; мөн
(d) биеийн болон хувийн танилт, баталгаажуулалт болон бусад шаардлагатай шалгалтуудыг холбогдох журмын дагуу амжилттай бүрэн гүйцэтгэсэн байх.
3.6. Хориглосон этгээд ба нутаг дэвсгэр
Хэрэв та олон улсын эсвэл эрх бүхий хууль хяналтын байгууллагын шийдвэрээр хориг арга хэмжээнд хамрагдсан, эсхүл бидний дэмждэггүй нутаг дэвсгэрт оршин байгаа бол энэхүү үйлчилгээг ашиглах эрхгүй.
Бид Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай хууль (AML/CFT)-ийн дагуу өндөр эрсдэлтэй нутаг дэвсгэрт хамаарах гүйлгээний үед нэмэлт шалгалт, нарийвчилсан хяналт, үнэлгээ хийх эсхүл тухайн гүйлгээг татгалзах эрхтэй байна (7.2 дугаар хэсгийг үзнэ үү).
3.7. Нэг профайл
Та зөвхөн нэг профайл эзэмших эрхтэй.
Бид нэг хувь хүнтэй холбогдсон олон тооны цахим шуудангийн хаяг, санхүүжилтийн хэрэгсэл эсвэл холбогдох бүртгэлүүдийн тоог хязгаарлах эрхтэй.
4. МӨНГӨ ИЛГЭЭХ
4.1 Санхүүжилтийн хэрэгсэл
Та шилжүүлгийг карт (кредит/дебит) эсвэл банкны шилжүүлгээр (жишээлбэл, SEPA)-ийн хүрээнд, боломжтой сонголтоор санхүүжүүлж болно.
Карт сонгосноор та дараахыг баталгаажуулна:
(a) гүйлгээний дүн болон холбогдох хураамжийг таны картаас хураан авахыг зөвшөөрнө;
(b) тухайн карт хүчинтэй бөгөөд таны хууль ёсны өмчлөлд байгааг баталгаажуулна;
(c) мөн бид тухайн картыг олгогч байгууллагаар баталгаажуулахыг зөвшөөрнө.
4.2 Банкнаас санхүүжүүлсэн төлбөр
Та өөрийн нэр дээрх банкны данснаас, биднээс өгсөн лавлагаа болон төлбөрийн зааврын дагуу, тодорхойлсон хугацаанд төлбөрөө гүйцэтгэнэ.
Та төлбөрийн дүн болон лавлагааг зөв, бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.
4.3 Санхүүжилт буруу хийгдсэн тохиолдолд
Хэрэв төлбөр хугацаа хэтэрсэн, шаардлага хангаагүй данснаас хийгдсэн, буруу дүнтэй, эсхүл буруу лавлагаа ашигласан тохиолдолд, бид дараах арга хэмжээг авч болно. Үүнд:
(a) гүйлгээг саатуулах эсвэл цуцлах;
(b) хяналт шалгалт хийсний дараа буцаан олголт хийх;
(c) үйлчилгээг түр хугацаагаар зогсоох эсвэл бүрмөсөн цуцлах;
(d) буцаан олголтод хамаарах холбогдох хууль, зохицуулалтын шаардлагыг биелүүлэх.
4.4 Гүйлгээ боловсруулах
Шилжүүлгийн хүсэлт илгээх нь Belmoney-д хандсан албан ёсны санал гэж тооцогдоно.
Бид энэхүү саналыг хууль болон энэхүү Гэрээний хүрээнд, өөрийн дотоод бодлого, үнэлгээний дагуу хүлээн зөвшөөрөх эсхүл татгалзах эрхтэй.
Энэхүү үйлчилгээ нь зөвхөн хэрэглэгчийн хувийн хэрэглээнд зориулагдсан болно.
4.5 Гүйлгээний гүйцэтгэлийн хугацаа (лавлагааны)
Гүйлгээний гүйцэтгэл нь шилжүүлгийн чиглэл, мөнгө олгох арга, банкны ажлын цагийн хуваарь, дотоод хяналт ба боловсруулалтын журам, мөн цагийн бүсийн ялгаанаас хамаарна.
Тооцоолсон хугацаа нь баталгаажуулалтад оруулахаас өмнө танд урьдчилан танилцуулагдана.
Хугацаа нь зөвхөн лавлагааны шинжтэй бөгөөд баталгаатай бус байна.
Жишээлбэл:
1. Бразил – Дансны орлого: Шууд хийгдэнэ.
2. Бразил – PIX: Шууд хийгдэнэ.
3. Олон улсын дансны орлого: Өдрийн турш хийгдсэн бол тухайн өдөртөө; 16:00 (CET) цагаас хойш хийгдсэн бол дараагийн өдөр боловсруулагдана.
4. Цахим түрийвчний орлого: 3 цагийн дотор.
5. Бэлэн мөнгөний олголт: Харьяалах агентлагт шууд бэлэн болно.
6. Гэрийн хүргэлт: 24 цагийн дотор.
4.6 Шаардагдах мэдээлэл
Бид дараах мэдээлэл болон нөхцөлийг шаарддаг. Үүнд:
(a) илгээгч болон хүлээн авагчийн үнэн зөв мэдээлэл;
(b) бүрэн баталгаажсан хөрөнгө (төлбөрийн дүн);
(c) таны албан ёсны зөвшөөрөл; болон
(d) таних баталгаажуулалт, лимит тогтоох болон мөнгө угаахтай тэмцэх (AML) хяналт болон үнэлгээг бүрэн хийж дуусгах.
Хэрэв эдгээр хяналт болон баталгаажуулалт хүлээгдэж байгаа тохиолдолд, гүйлгээний боловсруулалт саатаж болзошгүй.
4.7 Картын зөвшөөрөл
Та сонгосон картаас гүйлгээний дүн болон холбогдох хураамжийг хураан авахыг Belmoney-д албан ёсоор зөвшөөрч байна.
Хэрэв төлбөрийн оролдлого амжилтгүй болсон тохиолдолд, бид төлбөрийн сүлжээний дүрэм болон таны картыг олгогч байгууллагатай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу, ижил санхүүжилтийн хэрэгслийг ашиглан дахин төлбөрийн оролдлого хийх эрхтэй.
4.8 Гүйлгээний мэдээлэл
Баталгаажуулахын өмнө гүйлгээний бүх мэдээллээ нягтлан шалгана уу, учир нь баталгаажуулалтын дараа өөрчлөлт оруулах боломжгүй байж болзошгүй.
Буцаан олголт болон цуцлалт нь энэхүү Гэрээний 9 дүгээр хэсэгт заасан журмын дагуу хийгдэнэ.
4.9 Мэдээллийн үнэн зөв байдал
Гүйлгээ илгээхийн өмнө бүх мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хангана уу, учир нь илгээсний дараа өөрчлөлт оруулах боломжгүй байж болзошгүй.
Буцаан олголт болон цуцлалт нь зөвхөн тодорхой нөхцөл байдалд хамаарч хийгдэж болохыг анхаарна уу.
4.10 Бусад хамгаалалт
Таны карт эсвэл банкны үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээ нь нэмэлт хамгаалалтын нөхцөлүүдийг (жишээлбэл, chargeback буюу буцаан төлөлтийн журам) агуулж болох тул тухайн гэрээтэй танилцаж, дагаж мөрдөхийг зөвлөж байна.
5. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР БА ВАЛЮТЫН ХАНШИЙН СОЛИЛЦОО
5.1 Үйлчилгээний хураамж
Та баталгаажуулалтад орохоос өмнө танилцуулагдсан үйлчилгээний хураамжийг төлөхийг албан ёсоор зөвшөөрч байна.
Хураамжийг гүйлгээний дүнгээс суутгах эсвэл тусад нь тооцож, нэхэмжлэх байдлаар хураан авч болно.
5.2. Төлбөрийн арга
Та төлбөрөө Belmoney-ээс урьдчилан мэдээлсэн, дэмжигдсэн аргуудаар — жишээлбэл дэмжигдсэн картууд эсвэл банкны шилжүүлгээр — хийх ёстой.
Бид бусад төлбөрийн аргыг хүлээн авах үүрэгтэй биш болно.
5.3. Нэмэлт зардал
Хэрэв таны санхүүжилтийн хэрэгсэлтэй холбоотойгоор (жишээлбэл, дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх, буцаан төлөлт / chargeback/ зэрэг) нэмэлт зардал гарсан тохиолдолд, та уг зардлыг Belmoney-ийн шаардсаны дагуу бүрэн нөхөн төлөхийг албан ёсоор зөвшөөрч байна.
5.4. Валютын хөрвүүлэлт ба ханшийн мэдээлэл (ОУСТС 15 ил тод мэдээлэл)
Валютын хөрвүүлэлтэд хийгдэх тохиолдолд бид валютын ханш болон түүнээс гарах олгох дүнг (Payout Amount) баталгаажуулахаас өмнө танд урьдчилан танилцуулна.
Танилцуулсан ханш нь бодитоор хэрэглэгдэх ханштай бүрэн адил байх ёстой.
Belmoney нь ОУСТС 15-ын дагуу “худалдааны бүртгэл хөтлөгч” (Merchant of Record) бөгөөд үндсэн гүйлгээ хариуцагч этгээдийн хувиар нийт орлогыг бүртгэдэг бөгөөд валютын ханшийн зөрүүнээс тодорхой хэмжээний орлого олох боломжтой.
Хэрэв танилцуулсан ханш ба бодитоор хэрэглэсэн ханшийн хооронд зөрүү гарсан тохиолдолд, бид уг зөрүүг нэн даруй засварлаж, ялгаатай дүнг буцаан олгоно.
Хэрэв түнш эсвэл холбогдох тал хана шийдвэртэйгээр ханшийн өөрчлөлт хийх эсвэл буруу мэдээлэл давтан илэрхийлсэн бол, бид 7.4 дугаар хэсэгт заасны дагуу үйлчилгээг түр зогсоох эсвэл цуцлах эрхтэй.
5.5. Гуравдагч этгээдийн хураамж
Таны банк, карт гаргагч байгууллага, харилцаа холбоо эсвэл интернетийн үйлчилгээ үзүүлэгч нь нэмэлт хураамж (жишээлбэл, бэлэн мөнгөний урьдчилгаа, эсвэл олон улсын гүйлгээний хураамж) ногдуулж болзошгүй.
Ийм төрлийн хураамжийг төлөх бүрэн хариуцлага таны дээр байна.
5.6. Татвар
Та үйлчилгээг ашигласнаас үүдэн үүсэх аливаа татвар, төлбөр, хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэн хариуцах үүрэгтэй.
6. МӨНГӨ ХҮЛЭЭН АВАХ
6.1 Үйлчилгээ үзүүлэгчид
Хүлээн авагчид олгогдох мөнгөн хөрөнгийг Belmoney-ийн орон нутгийн банкууд, санхүүгийн байгууллагууд болон эрх бүхий төлөөлөгчдийн (“Үйлчилгээ үзүүлэгчид”) сүлжээгээр дамжуулан хүргэнэ.
Үйлчилгээ үзүүлэгчдийн байршил, ажиллах цагийн хуваарь болон хүртээмж нь тухайн орон нутгаас хамаарч ялгаатай байж болно.
эрэв олголт 60 (жаран) хоногийн дотор хийгдээгүй бол, уг гүйлгээ цуцлагдаж, холбогдох хураамжийг суутган илгээгчид буцаан олгогдоно.
6.2 Баталгаажуулалт
Хүлээн авагч нь мөнгөн хөрөнгөө авахдаа төрөөс олгосон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл өөр төрлийн албан ёсны таних баримт, мөн Belmoney эсвэл түүний үйлчилгээ үзүүлэгчдийн гаргасан лавлагааны дугаарыг заавал танилцуулах ёстой.
Үйлчилгээ үзүүлэгч нь орон нутгийн хууль тогтоомж болон зохицуулалтын шаардлагын дагуу нэмэлт танилт болон баталгаажуулалтын шалгуур тавьж, хэрэгжүүлэх эрхтэй.
7. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧУХАЛ ХЯЗГААРЛАЛТУУД
7.1 Гүйлгээг татгалзах эрх
Belmoney нь харилцагчийн аюулгүй байдлыг хангах, зохицуулагч байгууллагын шаардлагыг биелүүлэх, эсвэл эрсдэлийг бууруулах зорилгоор аливаа гүйлгээг татгалзах, түр хугацаагаар зогсоох эсвэл хойшлуулах бүрэн эрхтэй.
7.2 Өндөр эрсдэлтэй улс орнууд
Өндөр эрсдэлтэй улс орнуудтай холбоотой гүйлгээнүүд нь нэмэлт шалгалт болон нарийвчилсан нягтлан шинжилгээ (enhanced due diligence)-нд хамаарна.
Belmoney нь ийм төрлийн гүйлгээг өөрийн дотоод эрсдэлийн үнэлгээ болон зохицуулалтын бодлогод тулгуурлан хойшлуулах, зогсоох эсвэл татгалзах бүрэн эрхтэй.
7.3 Хориглосон үйл ажиллагаа
Харилцагч нь Belmoney-ийн үйлчилгээг хууль бус зорилгоор, мөн мөрийтэй тоглоом, хяналттай бодисын худалдаа, насанд хүрэгчдийн агуулга, эсвэл хууль, зохицуулалт болон энэхүү Гэрээгээр хориглосон бусад аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хатуу хориглоно.
7.4 Бидний авч болох арга хэмжээ
Belmoney дараах арга хэмжээнүүдийг авах бүрэн эрхтэй. Үүнд:
• Профайлыг түр хугацаагаар зогсоох эсвэл бүрмөсөн цуцлах;
• Гүйлгээг хойшлуулах, цуцлах эсвэл буцаах;
• Сэжигтэй гүйлгээ болон үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлэх.
Хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд, эдгээр арга хэмжээ авсан тухайг харилцагчид зохих журмын дагуу мэдэгдэнэ.
8. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ БА НУУЦЛАЛ
8.1 Нууцлал ба күүкийн бодлого
Харилцагчийн хувийн мэдээллийн боловсруулалт нь Belmoney-ийн Нууцлалын бодлого болон Күүкийн бодлогоор зохицуулагдана.
Эдгээр бодлогуудыг манай вэбсайтаас бүрэн эхээр нь үзэж, танилцах боломжтой.
8.2 Хил дамнасан мэдээлэл дамжуулалт
Хувийн мэдээлэл нь Европын Эдийн Засгийн Бүсээс (EEA) гадаад улс орнууд руу дамжуулагдаж болох бөгөөд, ийм тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлыг хангах хангалттай хамгаалалтын арга хэмжээг (жишээлбэл, Европын Холбооны Стандарт гэрээний заалтууд (EU Standard Contractual Clauses)) хэрэгжүүлнэ.
8.3 Харилцагчийн танилт ба баталгаажуулалт
Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай хууль тогтоомжийн (AMLD) дагуу Belmoney нь харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, шалгах, баталгаажуулах үүрэгтэй.
Энэхүү үйл ажиллагаанд иргэний үнэмлэх болон бусад таних баримт бичиг, оршин суугаа хаягийн баталгаа, мөн хөрөнгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл орно.
8.4 Мэдээллийг эрх бүхий байгууллагад өгөх
Belmoney нь хууль тогтоомжийн шаардлагын дагуу, харилцагчийн мэдээллийг зохицуулагч байгууллага, хууль сахиулах байгууллага, эсвэл шүүхийн эрх бүхий байгууллагад гаргаж өгөх эрхтэй.
9. АЛДАА, ЦУЦЛАЛТ БА БУЦААН ОЛГОЛТ
· Алдааг шийдвэрлэх: Харилцагч нь зөвшөөрөлгүй эсвэл буруу хийгдсэн гүйлгээ илэрсэн тохиолдолд, үүний талаар Belmoney-д нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэл нь тухайн гүйлгээ хийгдсэн өдрөөс хойш 13 сарын дотор хийгдсэн байх ёстой.
· Цуцлалт: Гүйлгээг бүрэн хийгдэж дуусахаас өмнө цуцлах боломжтой. Гүйцэт хийгдсэн гүйлгээ нь хуульд өөрөөр заагаагүй бол буцаан олгогдохгүй.
· Буцаан олголт: Буцаан олголт нь анх ашигласан санхүүжилтийн хэрэгсэл (Funding Instrument) руу хийгдэнэ. Валютын ханшийн зөрүүгээс үүдэх ялгааг нөхөн төлөхгүй.
· Төлбөрийн мөрдөх хүсэлт:Харилцагч нь Европын Эдийн Засгийн Бүс (EEA)-ийн хүрээнд хийгдсэн төлбөрийн мөрдөх (trace) хүсэлт гаргах эрхтэй.
10. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА БА ЦУЦЛАЛТ
· Хугацаанд хамаарах цуцлалт: Харилцагч нь энэхүү Гэрээг хүлээн зөвшөөрснөөс хойш 14 хоногийн дотор ямар нэгэн торгууль, нэмэлт төлбөргүйгээр цуцлах эрхтэй.
· Гэрээг цуцлах: Аль нэг тал нь нэг сарын өмнө бичгээр мэдэгдэж, энэхүү Гэрээг цуцалж болно.
· Гэрээ цуцлагдсаны дараах зохицуулалт: Belmoney нь хууль тогтоомжийн шаардлагын дагуу харилцагчийн мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэгтэй байж болно.
11. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ
Belmoney нь өөрийн үйлчилгээ, барааны тэмдэг, програм хангамж болон бусад холбогдох оюуны өмчтэй холбоотой бүх эрхийг бүрэн эзэмшинэ.
Харилцагч нь Belmoney-ийн аппликейшн болон вэбсайтыг зөвхөн хувийн, арилжааны бус хэрэглээнд ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, буцаан хүчингүй болгож болох лицензийг эзэмшинэ.
12. ТОДРУУЛГА БА ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААР
· Үйлчилгээ нь техникийн засвар үйлчилгээ, системийн шинэчлэл, эсвэл хууль болон зохицуулалтын шаардлагын дагуу түр хугацаанд ашиглах боломжгүй байх нөхцөл үүсч болзошгүй.
· Belmoney нь харилцагч болон гуравдагч талын худалдаачдын хооронд үүсэх аливаа маргаанд хариуцлага хүлээхгүй.
· Belmoney нь аюулгүй байдлыг хангах бүх зохих арга хэмжээг хэрэгжүүлдэг боловч, зөвшөөрөлгүй нэвтрэлтээс бүрэн хамгаалагдсан байх баталгааг гаргах боломжгүй.
13. ХАРИЛЦАГЧИЙН ХОХИРЛЫН ХАРИУЦЛАГА
Харилцагч нь дараах нөхцөлөөс үүдэн гарсан аливаа хохирол, алдагдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Үүнд:
· Энэхүү Гэрээний заалтыг зөрчих;
· Үйлчилгээг буруугаар ашиглах;
· Луйврын буюу хайхрамжгүй үйлдэл гаргах зэрэг тохиолдол хамаарна.
14. BELMONEY ХАРИУЦЛАГА
14.1 Ерөнхий хариуцлага
Belmoney нь энэхүү Гэрээний нөхцөлийг бүрэн биелүүлээгүй, эсхүл зохих анхаарал болон ур чадварыг ашиглаагүйгээс шалтгаалан үүссэн урьдчилан тооцоолох боломжтой хохирол, алдагдалд хариуцлага хүлээнэ.
Харин Belmoney нь урьдчилан тооцоолох боломжгүй хохирол, алдагдал, эсвэл харилцагчийн өөрийн зөрчил, буруу үйлдэл, хуурмаг эсвэл залилангийн үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
14.2 Гэмтэлтэй дижитал контент
Төлбөртэй дижитал контент: Хэрэв дижитал контент нь төлбөртэйгөөр нийлүүлэгдсэн бол Belmoney нь тухайн контентын чанар хангалттай байх, зориулалтдаа тохирох, тодорхойлолтодоо нийцэх, мөн түүнийг нийлүүлэх хууль ёсны эрхтэй байхыг баталгаажуулах үүрэгтэй.
Хэрэв эдгээр шаардлагууд хангагдаагүй бол хэрэглэгч нь энэхүү Гэрээний нөхцөлийн дагуу засвар, солих эсвэл нөхөн төлбөр авах эрхтэй.
Төхөөрөмжид учирсан хохирол: Хэрэв гэмтэлтэй дижитал контент нь Belmoney-ийн зохих анхаарал болон мэргэжлийн ур чадварыг хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хэрэглэгчийн төхөөрөмжид хохирол учруулсан бол Belmoney нь уг хохирлыг засварлах эсвэл нөхөн төлбөр олгох үүрэгтэй.
Гэвч дараах нөхцөлд Belmoney хариуцлага хүлээхгүй. Үүнд:
· Хохирлыг үнэгүй шинэчлэл (update) суулгах замаар урьдчилан сэргийлэх боломжтой байсан;
· Хэрэглэгч ашиглалтын заавар болон нөхцөлийг мөрдөөгүй;
· Хэрэглэгчийн төхөөрөмж шаардлагатай системийн үзүүлэлтийг хангаагүй тохиолдлууд орно.
14.3 Хариуцлагын хязгаарлалтад хамаарах онцгой тохиолдлууд
Belmoney-ийн хариуцлага нь хуульд заасан онцгой тохиолдлуудыг эс тооцвол хязгаартай байна.
Гэхдээ нас баралт, биеийн гэмтэл, луйврын үйлдэл, эсвэл санаатайгаар худал мэдээлэл өгсөн тохиолдолд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.
Ийм нөхцөлд Belmoney нь холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн хууль ёсны үүргийг бүрэн хүлээнэ.
14.4 Зарим хохирлыг хасах зохицуулалт
Belmoney нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хохирол, эсвэл манай мөнгөн олголтын түншүүдийн үйл ажиллагаанаас үүссэн аливаа алдагдал, хохиролд хариуцлага хүлээхгүй.
Манай үйлчилгээ нь зөвхөн дотоод болон хувийн хэрэглээнд зориулагдсан болно.
14.5 Хууль, зохицуулалтын шаардлага биелүүлэх болон давагдашгүй хүчин зүйл
Belmoney нь хууль болон зохицуулалтын шаардлагыг биелүүлсэнтэй холбоотойгоор, эсвэл бидний хяналтаас гадуур болсон давагдашгүй хүчин зүйл (“Events Outside Our Control”)-ийн үр дагавраас үүдэн гарсан аливаа алдагдал, хохиролд хариуцлага хүлээхгүй.
Ийм нөхцөл байдал нь урьдчилан таамаглах боломжгүй бөгөөд бидний зохих хяналтын хүрээнээс давсан үйл явдал бөгөөд үүнд ажлын хаялт, байгалийн гамшиг, мөн сүлжээний ноцтой доголдол зэрэг тохиолдол хамаарна.
14.6 Давагдашгүй хүчин зүйлийн тодорхойлолт
“Бидний хяналтаас гадуур болсон үйл явдал (Events Outside Our Control)” гэж Belmoney-ийн зохих хяналтаас ангид, урьдчилан таамаглах боломжгүй онцгой нөхцөл байдал, үйл явдлыг ойлгоно.
Үүнд, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр, эрс тэс цаг уурын нөхцөл, халдварт өвчин, цар тахал, зайлшгүй техникийн доголдол, эсвэл системийн шаардлагатай засвар үйлчилгээ зэрэг орно.
15. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ БА ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
15.1. Маргаан шийдвэрлэх журам
Belmoney-ийн үйлчилгээтэй холбоотой, эсхүл түүнээс үүдэн гарсан аливаа маргааны тохиолдолд харилцагч нь юуны өмнө өөрийн санал, гомдлыг компанид шууд мэдүүлэхийг зөвлөж байна.
Бид харилцагч болон Belmoney-ийн хооронд үүссэн аливаа асуудлыг харилцан ойлголцлын хүрээнд, найрсаг замаар шийдвэрлэхийг нэн тэргүүнд эрхэмлэнэ.
Гомдол гаргах журам, холбогдох хаяг болон бүртгэлтэй холбоо барих мэдээллийг манай вэбсайтаас дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой.
15.2. Шүүхийн бус маргаан шийдвэрлэх журам
Хэрэв маргаан дотоод журмаар шийдэгдэхгүй бол тухайн асуудлыг Бельги Улсын Санхүүгийн үйлчилгээний омбудсман (Ombudsfin) байгууллагад шилжүүлж болно.
Энэхүү журам нь бие даасан, хөндлөнгийн гуравдагч этгээд маргааныг үнэлэн, санал болгож буй шийдлийг гаргах үйл явц юм.
Маргаан шийдвэрлэх шат дараалал:
· Эхлээд Belmoney-ийн хэрэглэгчийн дэмжлэгийн албатай холбогдож асуудлыг шийдвэрлэхийг оролдох ([email protected])
· Хэрэв шийдэгдээгүй бол Belmoney-ийн маргаан шийдвэрлэх тусгай багт мэдэгдэх ([email protected])
· Хэрэв маргаан үргэлжилбэл Ombudsfin байгууллагад хандах
Ombudsfin (Санхүүгийн үйлчилгээний омбудсман) хаяг:
Хаяг: Bd Roi Albert II 8, 1000 Bruxelles, Belgium
Утас: +32 2 545 77 70
Имэйл: [email protected]
Европын онлайн маргаан шийдвэрлэх платформ (ODR):
Харилцагч нь мөн Европын Онлайн маргаан шийдвэрлэх платформ (Online Dispute Resolution – ODR)-ыг ашиглан маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой.
Энэхүү платформ нь онлайн хэлцэл, гүйлгээтэй холбоотой хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд туслах зориулалттай бөгөөд дараах хаягаар нэвтрэх боломжтой:
ec.europa.eu/odr
15.3 Xууль эрx зүйн зохицуулалт
Belmoney-ийн онлайн үйлчилгээний энэхүү ашиглалтын нөхцөл, журам нь Бельги Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж, тайлбарлагдана.
Хуулийн зөрчилтэй заалтыг үл харгалзан, Бельги Улсын xууль эрx зүй нь энэхүү Гэрээнд бүрэн хүчин төгөлдөр үйлчлэх болно.
16. ХАРИЛЦАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮҮРЭГ
16.1 Аюулгүй байдлын ач холбогдол
Аюулгүй байдлын арга хэмжээ: Belmoney нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, мэдээлэл хамгаалах зорилгоор төрөл бүрийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Гүйлгээ хийхдээ анхаарах зүйлс: Хэрэглэгчид мөнгө илгээхдээ, ялангуяа танил бус этгээд, байгууллагад илгээх үед анхаарал болгоомжтой байх шаардлагатай.
Бодит байдалд нийцэхгүй, хэт ашигтай санал, хэлцэл гарсан тохиолдолд илүү өндөр анхааралтай хандахыг зөвлөж байна.
16.2 Аюулгүй байдлыг хангах хэрэглэгчийн үүрэг
Санхүүжилтийн хэрэгсэл болон нэвтрэх мэдээллийн хамгаалалт: Хэрэглэгч нь өөрийн санхүүжилтийн хэрэгсэл (жишээлбэл, карт, банкны данс) болон аюулгүй байдлын нэвтрэх мэдээлэл (жишээлбэл, нууц үг)-ийг хамгаалах бүрэн хариуцлагыг хүлээнэ.
Мэдээлэл нууцлах үүрэг: Хэрэглэгч нь Belmoney-ийн үйлчилгээг ашиглахтай шууд холбоотой зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд санхүүжилтийн хэрэгсэл болон нэвтрэх мэдээллээ гуравдагч этгээдэд задруулах, хуваалцахыг хориглоно.
Нууц үгийн аюулгүй хэрэглээ: Хэрэглэгч нь амархан таах боломжгүй, найдвартай нууц үг сонгож, нууц үгээ ойлгомжтой байдлаар бичих эсвэл хадгалах үйлдлээс зайлсхийх ёстой.
Төхөөрөмжийн хамгаалалт: Belmoney-ийн үйлчилгээнд ашиглаж буй төхөөрөмж нь вирусын эсрэг хамгаалалт болон галт хана (firewall) зэрэг аюулгүй байдлын программ хангамжтай байх шаардлагатай.
Шуурхай мэдэгдэх үүрэг: Хэрэв үйлчилгээний доголдол, саатал, алдаа, эсвэл төхөөрөмжид вирус илэрсэн тохиолдолд хэрэглэгч нь нэн даруй Belmoney-д мэдэгдэх үүрэгтэй.
Онцгой нөхцөлд бэлтгэлтэй байх: Хэрэглэгч нь үйлчилгээний түр тасалдал эсвэл системийн доголдлын үед нөөц төлөвлөгөө (contingency plan) боловсруулж, хэрэгжүүлэхэд бэлэн байх ёстой.
Заавар, удирдамжийг мөрдөх: Хэрэглэгч нь Belmoney-ийн өгсөн заавар, удирдамжийг чанд мөрдөж, санхүүжилтийн хэрэгсэл болон үйлчилгээний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
16.3 Биометрийн нэвтрэлт
Хурууны хээ ашиглан нэвтрэх: Belmoney нь үйлчилгээнд нэвтрэхийн тулд хурууны хээ зэрэг биометрийн мэдээлэл ашиглах функц санал болгож болно.
Төхөөрөмжийн шаардлага: Хэрэглэгч нь Belmoney-ийн аппликейшнийг суулгасан, биометрийн сканнерын функц идэвхтэй, тохирох төхөөрөмж ашиглах шаардлагатай.
Аюулгүй байдлын хариуцлага: Хэрэглэгч нь тухайн төхөөрөмжид зөвхөн өөрийн биометрийн мэдээлэл бүртгэгдсэн байхыг баталгаажуулах бүрэн хариуцлагыг хүлээнэ.
16.4 Үйлчилгээний аюулгүй байдал алдагдсан тохиолдолд мэдэгдэх
Яаралтай мэдэгдэх: Хэрэв хэрэглэгч залилан, зөвшөөрөлгүй ашиглалт, эсвэл үйлчилгээний аюулгүй байдал алдагдсан гэж сэжиглэж байвал, тэр даруй Belmoney-тэй холбоо барих ёстой.
Буруу ашиглалтыг мэдээлэх: Хэрэв хэрэглэгч Belmoney-ийн үйлчилгээг буруу, хууль бус эсвэл зохисгүй байдлаар ашигласан тохиолдлыг илрүүлбэл, энэ талаар [email protected]
хаягаар мэдэгдэхийг зөвлөж байна.
Хуурамч (phishing) имэйл мэдээлэх: Belmoney-ийн нэрийг ашиглан илгээгдсэн хуурамч (phishing) имэйл хүлээн авсан бол хэрэглэгч тухайн имэйлийг [email protected] хаягаар дамжуулан Belmoney-д мэдээлэх үүрэгтэй.
17. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БА ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ
17.1 Үйлчилгээний өөрчлөлт
Үйлчилгээний тохируулга: Belmoney нь програм хангамжийн засвар, алдааны залруулга, эсхүл аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг шалтгаанаар үйлчилгээнд шинэ функц нэмж оруулах, эсвэл одоо байгаа үйлчилгээнд өөрчлөлт хийх эрхтэй.
Гэрээний нөхцөлд захирагдах: Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ нь энэхүү Гэрээний нөхцөл, эсхүл тухайн үйлчилгээний хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй бусад журам болон нөхцөлийн дагуу хэрэгжинэ.
17.2 Энэхүү Гэрээнд өөрчлөлт оруулах
Өөрчлөлт оруулах эрх: Belmoney нь энэхүү Гэрээний агуулга, бүтэц болон нөхцөлд өөрчлөлт, нэмэлт оруулах бүрэн эрхтэй.
Харилцагчийн цуцлах эрх: Хэрэглэгч нь эдгээр өөрчлөлтөд санаа нийлэхгүй бол ямар нэгэн нэмэлт төлбөр, торгуульгүйгээр Гэрээг цуцлах эрхтэй.
17.3 Өөрчлөлт оруулах үндэслэл
Belmoney нь дараах нөхцөл байдал үүссэн үед энэхүү Гэрээ болон үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Үүнд:
· алдаа, зөрчлийг засварлах;
· шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх;
· холбогдох хууль, зохицуулалтын шаардлагыг биелүүлэх;
· салбарын жишиг, техникийн хөгжил, сайн туршлагад нийцүүлэх зэрэг орно.
17.4 Өөрчлөлтийн талаар мэдэгдэх
Мэдээлэх арга: Гэрээ болон үйлчилгээний нөхцөлд орсон аливаа өөрчлөлтийн талаар Belmoney нь вэбсайт болон/эсвэл аппликейшнд шинэчлэгдсэн хувилбарыг нийтлэх замаар хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
17.5 Belmoney-ийн нэг талын өөрчлөлт
Суурь шинжтэй өөрчлөлт: Хэрэв өөрчлөлт нь суурь буюу бодит нөлөө бүхий (“Material Change”) шинжтэй бол Belmoney нь хэрэглэгчдэд доод тал нь 2 сарын өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
Хэрэглэгч нь уг хугацаанд ямар нэгэн төлбөр, хураамжгүйгээр Гэрээг цуцлах эрхтэй.
18. БУСАД НӨХЦӨЛ
18.1 Хэрэгжилтийн уян хатан байдал
Хэрэгжилт саатсан тохиолдол: Belmoney нь энэхүү Гэрээний тодорхой заалтыг нэн даруй хэрэгжүүлэхгүй байх, эсхүл зөрчил гарсан нөхцөлд шууд арга хэмжээ авахгүй байх нь тухайн заалтыг хэрэгжүүлэх эрхээсээ татгалзсан гэсэн утгатай бус юм.
Жишээлбэл, Belmoney нь төлбөр саатсан байхад үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд, уг төлбөрийг дараа нь нэхэмжлэх бүрэн эрхтэй байна.
18.2 Хэсэгчлэн хүчин төгөлдөр байх нөхцөл
Хууль ёсны хүчинтэй байдал: Хэрэв шүүх эсвэл холбогдох эрх бүхий байгууллага энэхүү Гэрээний аль нэг заалтыг хууль бус, эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд, бусад заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр үлдэж, бүрэн хэрэгжих боломжтой байна.
Гэрээний бүрэн хэсэг тус бүр нь бие даан хэрэгжинэ.
18.3 Гэрээний эрх ба үүргийг шилжүүлэх
Belmoney-ийн эрх, үүрэг шилжүүлэх: Belmoney нь энэхүү Гэрээний дагуу өөрийн эрх, үүргийг өөр байгууллагад шилжүүлэх эрхтэй.
Ийм шилжүүлэлт хийгдсэн тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх бөгөөд, хэрэв хэрэглэгч уг шилжилтэд сэтгэл ханамжгүй байвал Гэрээг цуцлах эрхтэй.
18.4 Хэрэглэгчийн эрх, үүргийн шилжүүлэлт
Зөвшөөрөл шаардах нөхцөл: Хэрэглэгч нь энэхүү Гэрээний дагуу өөрийн эрх, үүргийг Belmoney-ийн урьдчилан бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй.
Belmoney-ийн зөвшөөрөл нь хууль, зохицуулалтын шаардлага болон мөнгө угаахтай тэмцэх (AML) хуулийн хүрээнд хязгаарлагдаж болно.
18.5 Эрхийн хэрэгжилт
Гуравдагч этгээдийн эрхийн хязгаарлалт: Энэхүү Гэрээ нь харилцагч болон Belmoney-ийн хооронд хүчин төгөлдөр байгуулагдсан эрх зүйн баримт бичиг бөгөөд 13 дугаар хэсэгт (Танд хамаарах нөхөн төлбөрийн үүрэг) заасан нөхцлөөс бусад тохиолдолд гуравдагч этгээд энэхүү Гэрээний аль ч заалтыг хэрэгжүүлэх эрхгүй.
18.6 Нөхөн төлбөрийн схемийн тодруулга
Нөхөн төлбөрийн схем: Belmoney нь төрөөс хэрэгжүүлдэг аливаа нөхөн төлбөрийн схемд хамрагдах хууль ёсны үүрэггүй тул, хэрэв Belmoney өөрийн санхүүгийн үүргийг биелүүлэх боломжгүй болох онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд, уг төрийн схемийн дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй болно.